“Тэгш Орд” ХХК нь 2012 онд барилгын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулахаар барилга, холбоо дохиолол, галын дохиолол, дотор, гадна цахилгаан угсралт, гал унтраах багаж хэрэгслийн нийлүүлэлтийн чиглэлээр Улаанбаатар хотод байгуулагдсан. Манай хамт олон мэргэжлээрээ өндөр түвшинд бэлтгэгдсэн, туршлагатай чадварлаг ажилчид байдаг нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээрээ харагддаг билээ.

Манай байгууллага нь “Барилга хот байгуулалтын яам”-наас олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу 45 гаруй объектод холбоо, дохиололын ажил хийж гүйцэтгэсэн. Мөн дотор гадна цахилгааны угсралтын чиглэлээр нийслэл болон хөдөө орон нутагт 70 гаруй объект, угсралт, суурилуулалтын ажил үйлчилгээ хийсэн туршлагатай хамт олон юм.